ЗӨВЛӨГӨӨСОНИН ХАЧИН

ОВООНД ЯАГААД ЧУЛУУ ӨРГӨДӨГ ВЭ? ХӨДӨӨ ГАДАА ЯBAXДАА CAHАЖ ЯВААРАЙ…

Бэлийн чулуу овоон дээр гарахыг ямагт хүсч байдаг ч байгалийн хувьсал, өөрчлөлтийн хуулиар мянган жилд нэг л удаа очдог. Гэтэл хүн түүнийг овоон дээр аваачиж тавьснаар тэр их хүсэл, мөрөөдлийг нь ганцхан агшинд биелүүлдэг гэж байгаа.

Баярласан чулууны хариу их буян хишиг болж эргэж ирдэг гэнэ шүү. Хүннүгээс улбаатай, Монгол цэргүүд дайнд явахдаа хилийн дээсэн дээрээ нэг нэг чулуу овоолох маягаар хаяж үлдээгээд дайнаас ирэхдээ өргөсөн чулуунуудаа буцааж авдаг (зарим эрдэмтэд vхсэн, амьд цэргүүдийнхээ тоог гаргадаг байсан ч гэж үздэг) байсан.

Амьд эргэж ирээгүй цэргүүдийн чулуу тэр газартаа овоорч vлддэг байв. Түүнийг хvндэтгэн тойрч тахил өргөж ёсолдог байв. Хожим 15-р зууны эхэн үеэс шарын шашин дэлгэрэхдээ бөөrийн болон уул, ус, овоо тайх олон ёс заншлыг өөртөө уусгаж өгсөнөөр энэхүү овоо тайх явдал шашны буян хишигийн лус савдгийн шинж чанартай болсон. Залуус минь бидний түүхэнд их юм бий шүү.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button